- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ
2003 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 89
Амьсгалын цочмог халтай хамшинж өвчний сэжигтэй тохиолдол Улаанбаатар хотод илэрсэнтэй холбогдуулан Иргэний хамгаалалтын тухай хуулийн 7.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Нийслэлийн төрийн захиргааны болон холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хамгаалалтын албадыг 2003 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс иргэний хамгаалалтын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсүгэй. .
1. Нийслэлийн төрийн захиргааны болон холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хамгаалалтын албадыг 2003 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс иргэний хамгаалалтын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсүгэй. .
2. Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн байнгын онцгой комиссын дарга М.Энхболдод даалгах нь:
а/Иргэний хамгаалалтын бэлэн байдлын зэрэг, тэдгээрт шилжих журмын 4 дүгээр заалтад заасны дагуу тайван цагийн төлөвлөгөөндөө тодотгол хийж, амьсгалын цочмог халтай хамшинж өвчний тархалтаас сэргийлэх, халдвар тархахаас хамгаалах зохион байгуулалтын арга хэмжээг Эрүүл мэндийн яамтай хамтран авсугай;
б/нийтийг хамарсан арга хэмжээг зогсоож, хүн олноор цуглардаг үзвэр, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хязгаарлаж, халдвар эсэргүүцэх арга хэмжээг сайжруулсугай.
3. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Улсын иргэний хамгаалалтын газрын дарга О.Үржин, Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Батбаатар нарт даалгах нь:
4. Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт даалгах нь:
5. Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр замын дагуухи сумдад 2003 оны 4 дүгээр сарын 13-наас эхлэн иргэний хамгаалалтын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, амьсгалын цочмог халтай хамшинж өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих арга хэмжээг хэрэгжүүлэхийг Төв, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Засаг дарга нарт даалгасугай.
6. Амьсгалын цочмог халтай хамшинж өвчний тархалтаас сэргийлэх, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг ард иргэдэд шуурхай сурталчилж байхыг Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга Б.Ганболдод даалгасугай.
Текст томруулах
A
A
A
