- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ИОД ДУТАГДЛЫН ЭМГЭГТЭЙ ТЭМЦЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ИОД ДУТАГДЛЫН ЭМГЭГТЭЙ ТЭМЦЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1996 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 6
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:
1. "Иод дутлын эмгэгтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр" -ийг нэгдүгээр, "Иод дутлын эмгэгтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. "Иод дутлын эмгэгтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, биелэлтийг нь хангуулах арга хэмжээ авч ажиллахыг Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН), Эрүүл мэндийн яам (П.НЯМДАВАА), Хүнс, хөдөө аж ахуйн яам (Ц.ӨӨЛД) -д даалгасугай.
3. Жил бүрийн 9 дүгээр сарын эхний долоо хоногийн ням гаригийг "Иод дутлын эмгэгтэй тэмцэх үндэсний өдөр" болгон тэмдэглэж байхаар тогтоосугай.
4. Хүн амын хүнсний хэрэглээнд зориулан стандартын шаардлага хангасан, зохих түвшинд иоджуулсан давс импортолж байх арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран авахыг Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ), Гаалийн ерөнхий газар (Б.ШАРАВСАМБУУ)-т даалгасугай.
Текст томруулах
A
A
A
