- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ИРГЭНИЙ БИЧИГ БАРИМТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ИРГЭНИЙ БИЧИГ БАРИМТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2005 оны 5 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 103
(Энэ тогтоолыг 2011-03-09-ний 67-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын иргэний бичиг баримтыг орчин үеийн мэдээллийн технологийн шаардлагад нийцүүлэн цахим карт болгон өөрчлөх талаар гадаад, дотоодын хуулийн этгээдүүдийн дунд сонгон шалгаруулалт явуулж, дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ч.Сайханбилэг нарт даалгасугай.
2. Иргэний бичиг баримтыг цахим карт болгон өөрчлөхтэй холбогдуулан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг судлан үзэж холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах талаар асуудал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Мэдээлэл,харилцаа холбоо, технологийн газрын дарга Ч.Сайханбилэг нарт үүрэг болгосугай.
3. Иргэний бичиг баримтыг өөрчлөх ажлыг төлөвлөгөөний үндсэн дээр хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ч.Сайханбилэг нарт үүрэг болгосугай.
Текст томруулах
A
A
A
