A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

КОМИССЫН АЖИЛЛАХ ЖУРАМ, БҮРЭЛДЭХҮҮН БАТЛАХ ТУХАЙ /2005-34-р хүчингүй болсон/

2004 оны 2 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 34

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 17, 23.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Бий болсон цагийн байдалтай уялдуулан гамшгийн хор уршгийг арилгах, голомт тэлэхээс урьдчилан сэргийлэх, аврах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг зохицуулах, шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Гамшигтай тэмцэх комиссын ажиллах журмыг 1 дүгээр хавсралт ёсоор баталсугай

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын комисс, Үндэсний зөвлөл, хороо, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2002 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 138 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтыг 2 дугаар хавсралт ёсоор өөрчилж, "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 1997 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 166 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ