A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2001 оны З дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 43

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Улсын байнгын онцгой комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2000 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 130 дугаар тогтоолын "Орлогч дарга– Байгаль орчны сайд;" гэсний дараа "-Хүнс, хөдөө аж ахуйн сайд;" гэж нэмсүгэй.

2. Мөн тогтоолын "гишүүд" гэсэн хэсгээс "Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд" гэснийг хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Батлан хамгаалахын сайд Ж.ГҮРРАГЧАА