A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

2000 оны 8 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 130

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан Иргэний хамгаалалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Улсын байнгын онцгой комиссын бүрэлдэхүүнийг дор дурдсанаар шинэчлэн баталсугай:

Комиссын дарга -Батлан хамгаалахын сайд.
Орлогч дарга -Байгаль орчны сайд;
-Улсын иргэний хамгаалалтын газрын дарга.
Гишүүд: -Нийслэлийн Засаг дарга;
-Санхүү, эдийн засгийн дэд сайд;
-Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд;
-Эрүүл мэндийн дэд сайд;
-Дэд бүтцийн дэд сайд;
-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд;
-Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд;
-Үйлдвэр, худалдааны дэд сайд;
-Цагдаагийн ерөнхий газрын дарга;
-Хилийн цэргийг удирдах газрын дарга;
-Зэвсэгт хүчний ерөнхий штабын нэгдүгээр орлогч дарга;
-Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга;
-Засгийн газрын (ахлах) референт;
-“НИК” ХК-ийн гүйцэтгэх захирал (тохиролцсоноор);
-Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга (тохиролцсоноор).
Нарийн бичгийн дарга -Улсын иргэний хамгаалалтын газрын дэд дарга.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Батлан хамгаалахын сайд Ж.ГҮРРАГЧАА