A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАХ ТУХАЙ

1998 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 61

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Газрын кадастрыг эрхлэх үүрэгтэй Газрын кадастрын лаборатори байгуулан ажиллуулахыг Байгаль орчны сайд Ц.Адьяасүрэн, Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд нарт зөвшөөрсүгэй.

2.Газрын кадастрын лабораторийн дүрмийг батлан өгч, уг лабораторийг аж ахуйн тооцооны үндсэн дээр ажиллуулах, мэргэжлийн удирдлагаар хангах арга хэмжээ авч байхыг Байгаль орчны сайд Ц.Адьяасүрэн, Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Байгаль орчны сайд Ц.АДЬЯАСҮРЭН