A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ИХ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

2002 оны 10 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 213

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монголын хүүхдийн биеийн тамир, спортын их наадмыг 2002-2003 оны хичээлийн жилд орон даяар зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид нарт даалгасугай.

2. Их наадмын уралдаан, тэмцээнийг аймаг, орон нутгийн хэмжээнд зохих журмын дагуу санхүүжүүлэн зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, шигшээ багуудын тэмцээнд шаардагдах хөрөнгийг 2003 оны төсвөөс гаргахыг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД