- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛРОСЦВЕТМЕТ НЭГДЛИЙН ХҮСЭЛТИЙН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
МОНГОЛРОСЦВЕТМЕТ НЭГДЛИЙН ХҮСЭЛТИЙН ТУХАЙ
1995 оны 5 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 80
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Монголросцветмет" нэгдлийн зөвлөлд дор дурдсан асуудал тавьж холбогдох арга хэмжээ авахыг Эрчим хүч, геологи, уул уурхайн яам (Б.ЖИГЖИД)-д даалгасугай:
а/1995-1997 онд шинээр баригдах барилга байгууламжийн ажилд "Монголросцветмет" нэгдлээс зарцуулах хөрөнгийн хэмжээгээр тус нэгдлийн албан татвар ногдох орлогыг бууруулж, улмаар уг орлогын албан татварын хэмжээгээр хамтарсан үйлдвэрийн дүрмийн сан дахь Монголын талын хувь хөрөнгийг нэмэгдүүлэх;
б/"Монголросцветмет" нэгдлийн харьяа үйлдвэрүүдийн аж ахуйн тооцооны үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэн ажиллаж байгаагаас бусад нийгэм-соёлын үйлчилгээ эрхэлдэг байгууллага (сургууль, эмнэлэг, цэцэрлэг, ясль, сувилал)-ын зардлыг 1996 оноос эхлэн тус нэгдлийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өөрийн өртөгт шингээн тооцож байх.
2."Монголросцветмет" нэгдлийн санхүү, эдийн засгийн хүндрэлтэй байдлыг харгалзан 1991-1994 онд улсын төсөвт төлж чадаагүй алтны орд бүхий газрын нөөц ашигласны төлбөрийг төлөх хугацааг нь 1997 он дуустал хойшлуулахыг Сангийн сайд Э.Бямбажав, Эрчим хүч, геологи, уул уурхайн сайд Б.Жигжидэд даалгасугай.
З."Монголросцветмет" нэгдлийн харъяа үйлдвэрүүдийн нийгэм-соёлын зориулалттай барилга байгууламжуудыг хувьчлалд хамааруулах асуудлыг энэ оны Ш улиралд багтаан шийдвэрлэхийг Өмч хувьчлалын комисс (Л.ЭНЭБИШ), Эрчим хүч, геологи, уул уурхайн яам (Б.ЖИГЖИД)-д үүрэг болгосугай.
4."Монголросцветмет" нэгдлийн үйлдвэрүүдийг барьж байгуулахад оруулсан анхны хөрөнгө оруулалтыг нөхсөн эсэх, түүнчлэн хамтарсан үйлдвэрийн дүрмийн сан дахь Монголын хувь хөрөнгийг бүрдүүлэхэд зориулан ЗХУ (хуучин нэрээр)-аас авсан зээлийн өрийг төлсөн байдлыг тус тус нарийвчлан тодотгож, дүнг энэ оны Ш улиралд Засгийн газарт танилцуулахыг Эрчим хүч, геологи, уул уурхайн яам (Б.ЖИГЖИД), Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ)-д даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Эрчим хүч, геологи, уул уурхайн сайд Б.ЖИГЖИД
Сангийн сайд Э.БЯМБАЖАВ
Текст томруулах
A
A
A

1995 оны 5 дугаар сарын 24-ний өдөр |
Улаанбаатар хот |