A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МОНГОЛРОСЦВЕТМЕТ НЭГДЭЛД АЛТНЫ ОРД ГАЗРААС ТАЛБАЙ АШИГЛУУЛАХ ТУХАЙ

1993 оны 8 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 124

Алт олборлолтын хэмжэээг нэмэгдүүлж Засгийн газрын "Алт" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхтэй холбогдуулан Геологи, эрдсийн баялгийн яамны саналыг үндэслэн Монгол улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төв аймгийн Заамар сумын нутагт орших Туулын голын алтны шороон ордын драгаар ашиглах хэсгийн талбайг нарийвчлан тогтоож,зохих журмын дагуу үнэлэн Монголын талын хувь хөрөнгөд тооцох үндсэн дээр уг талбайг "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай Монгол Улсын хууль"-д заасан нөхцөлийн дагуу Монгол-Оросын хамтарсан "Монголросцветмет" нэгдлийн хүч,хөрөнгөөр ашиглуулахыг Геологи, эрдсийн баялгийн яам (Д.ЦОГБААТАР)-д зөвшөөрсүгэй.

2.Орд газрыг ашиглуулах нөхцөл, түүний дотор байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагыг харилцан тохирч гэрээнд тусган үйлдвэрлэлийн бэлтгэлийг хангах, үндсэн барилга байгууламж барих,, техник, тоног төхөөрөмжийг угсрах ажлыг богино хугацаанд гүйцэтгэж 1994 оноос эхлэн уг талбайгаас алт олборлох арга хэмжээ авахыг Геологи, эрдсийн баялгийн яам (Д.ЦОГБААТАР)-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Геологи, эрдсийн баялгийн сайд Д.ЦОГБААТАР