- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МЯНГАНЫ ЗАМ АВТО ЗАМЫН САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
МЯНГАНЫ ЗАМ АВТО ЗАМЫН САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ
2003 оны 5 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 123
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Мянганы замын баруун чиглэлд Нарийн, Бөхөн шар, Доод-онгорхойн даваанууд болон Нурамтын хөтөлийн авто замын барилгын ажлын санхүүжилтийг баригдаж дууссаны дараа эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр тендер зарлан хэрэгжүүлэх, шаардлагатай санхүүжилтийг холбогдох хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгах замаар шийдвэрлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Дэд бүтцийн сайд Б.Жигжид нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A
