A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

МЯНГАНЫ ЗАМЫН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН САНХҮҮЖИЛТИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН ТУХАЙ

2002 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 191

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Мянганы зам"-ын Баяннуур-Дашинчилэнгийн чиглэлийн 40 км хатуу хучилттай авто зам тавих ажилд шаардагдах хөрөнгийн 50 хувийг улсын төвлөрсөн төсвөөс, үлдсэн 50 хувийг зам тавьж дууссаны дараа эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хязгаарлагдмал тендер зарлахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт үүрэг болгосугай.

2. Баяннуур-Дашинчилэнгийн чиглэлийн авто зам тавих тендерийн гүйцэтгэгчийг шалгаруулахдаа "Мянганы зам"-ын баруун чиглэлийн 1 км хатуу хучилттай авто замын дундаж өртгөөс хэтрүүлэхгүй байхыг Дэд бүтцийн сайд Б.Жигжидэд даалгасугай.

3. Авто замын барилгын ажилд шаардлагатай санхүүжилтийг холбогдох хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Дэд бүтцийн сайд Б.Жигжид нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН

Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД