A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

МАХ, СҮҮНИЙ ЗАРИМ ҮЙЛДВЭРИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1996 оны 5 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 112

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол, Оросын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны комиссын 4 дүгээр хуралдааны протоколоор тохиролцсоны дагуу ОХУ-д төлөх урсгал өрийн зарим хэсгийг барагдуулах зорилгоор мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгжүүдэд "Хишиг", "Багахангай" компаниудыг оролцуулах, шаардлагатай бол мал, мах бэлтгэхэд нь зориулан зохих журам, нөхцөлийн дагуу хөрөнгийн урьдчилгаа олгох арга хэмжээ авахыг Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ), Сангийн яам (Э.БЯМБАЖАВ)-д зөвшөөрсүгэй.

2.Улаанбаатар хотын үйлдвэр, худалдааны "Сүү", Дархан-уул аймгийн "Хишиг" компанийн үйлдвэрлэсэн сүү, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүнд ногдуулах худалдааны албан татварыг 1996 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн хоёр жилийн хугацаанд 50 хувиар хөнгөлсүгэй.

З.Гадаадын хөрөнгөөр баригдсан болон тусламжаар техникийн шинэчлэлт хийсэн хүнсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд судалгаа хийж, санхүү, төлбөрийн чадварыг дээшлүүлэх, бүтэц, ажлын зохион байгуулалтыг нь сайжруулах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн яам (Ц.ӨӨЛД)-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Сангийн сайд Э.БЯМБАЖАВ

Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.ЦОГТ

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.ӨӨЛД