A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

МЕНЕЖМЕНТИЙН ГЭРЭЭГЭЭР ТУРШИЛТЫН ЖУРМААР ХУВЬЧЛАХ ТУХАЙ

1998 оны 8 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 140

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Хүүхэд, залуучуудны театрыг туршилтын журмаар менежментийн гэрээгээр хувьчлах бэлтгэл ажлыг 1998 оны Ш улиралд багтаан хийж, 1998 оны IҮ улиралд тендер зарлан төсөл шалгаруулан хувьчлахыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаяр, Гэгээрлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Сайханбилэг, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд нарт үүрэг болгосугай..

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.БАТБАЯР