A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

МӨНГӨН ТӨЛБӨРИЙН СУУРЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

2004 оны 2 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 40

Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2004 онд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 841300 (найман зуун дөчин нэгэн мянга гурван зуун) төгрөг байхаар тогтоосугай

2. Мөнгөн төлбөрийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт, мөнгөн төлбөрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу бүрэн төлүүлэх арга хэмжээ авч байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН

Батлан хамгаалахын сайд Ж.ГҮРРАГЧАА