A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2002 оны З дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 41

Улаанбаатар хот

МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

2002 онд зохих журмын дагуу цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх мөнгөн төлбөрийн хэмжээг 750878 (долоон зуун тавин мянга найман зуун далан найман) төгрөг байхаар тогтоосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Батлан хамгаалахын сайд Ж.ГҮРРАГЧАА