A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

2000 оны 3 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 42

Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлаас тогтоосон болзлын дагуу 2000 онд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх мөнгөн төлбөрийн хэмжээг 651000 (зургаан зуун тавин нэгэн мянга) төгрөг байхаар тогтоосугай.

2.Мөнгөн төлбөрийг зохих журмын дагуу хураах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндорж, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

З.Мөнгөн төлбөрийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Я.Очирсүхэд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Батлан хамгаалахын сайд Ш.ТҮВДЭНДОРЖ