- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
2001 оны 3 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 66
Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Болзлын дагуу 2001 онд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 728142 (долоон зуун хорин найман мянга нэг зуун дөчин хоёр) төгрөг байхаар тогтоосугай.
2. Улсын Их Хурлын 1998 оны 94 дүгээр тогтоолоор баталсан "Цэргийн дүйцүүлэх албыг иргэн мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзол"-д заасны дагуу мөнгөн төлбөрийг төвлөрүүлэх, төлбөрийн орлогыг зарцуулахад хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт, мөнгөн төлбөрийн хэлбэрээр алба хааж байгаа иргэдээр төлбөрийг бүрэн төлүүлэх арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Батлан хамгаалахын сайд Ж.ГҮРРАГЧАА
Текст томруулах
A
A
A
