- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ ОРОН ТОО, ТӨСВИЙН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ ОРОН ТОО, ТӨСВИЙН ТУХАЙ
2002 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 179
"Прокурорын байгууллагын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2002 оны 47 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Улсын ерөнхий прокурорын дэргэд мөрдөн байцаах алба байгуулах болсонтой холбогдуулан тус албанд ажиллах 26 мөрдөн байцаагч, жолооч, бичээчийн орон тоог холбогдох төсвийн хамт Цагдаагийн ерөнхий газраас Улсын ерөнхий прокурорын мэдэлд зохих журмын дагуу шилжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид зөвшөөрсүгэй.
2 Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг 2002 оны 10 дугаар сард багтаан ажлын байраар хангах арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
