A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

МӨРДӨН БАЙЦААХ БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ /ЗГ-ын 2014-1-18-ны 17-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

1992 оны 6 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 101

Улсын Бага Хурлын 1992 оны 36 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын мөрдөн байцаах албыг орон тоо, төсөв, эд хөрөнгийн хамт Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлж Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрыг байгуулсугай.

/2 дахь хэсэг ЗГ-ын 1996 оны 191 дүгээр тогтоолоор хүчингүй/

3.Улсын мөрдөн байцаах газрын орон тоо, зохион байгуулалт, мөрдөн байцаагчийн ажлын нормативыг тогтоож мөжрдүүлэхийн хамт мөрдөн байцаах албыг техник хэрэгслээр хангах арга хэмжээг холбогдох яам, газартай хамтран авч хэрэгжүүлэхийг Цагдаагийн ерөнхий газарт даалгасугай.

Монгол Улсын Засгийн газрын тэргүүн шадар сайд Д.ГАНБОЛД