- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МИГЖЭД ЖАНРАЙСИГ БУРХАНЫГ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДЭД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
1996 оны 10 сарын 23 -ны өдөр
Дугаар 260
Улаанбаатар хот
МИГЖЭД ЖАНРАЙСИГ БУРХАНЫГ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДЭД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газар, монголын ард түмний болон гадаадын иргэд, байгууллагын хөрөнгө, хандиваар бүтсэн монголорны тусгаар тогтнол, сэргэн мандлын билэг тэмдэг болсон манай ард түмний түүх, соёл хосгүй нандин өвийн нэг Мигжэд Жанрайсиг шүтээнийг шашны байгууллагын нийтийн өмч болгож, сүсэгтэн олны үйлчилгээнд ашиглуулахаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд хүлээлгэн өгч эзэмшүүлсүгэй.
2. Мигжэд Жанрайсиг бурханыг хүлээлгэн авах арга хэмжээг зохион байгуулах, Мигжэд Жанрайсиг бурханыг холбогдох хуулийн дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.ЧОЙЖАМЦ зөвлөсүгэй.
3.Мигжэд Жанрайсиг бурханыг гадаад орнуудад болон дотооддоо сурталчилах ажлыг Гандантэгчэнлин хийдийн захиргаатай гэрээ байгуулсны үндсэн дээр зохион байгуулж байхыг Монголын Соёлын санд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Хууль зүйн сайд Ж.АМАРСАНАА
Текст томруулах
A
A
A
