A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

МИГЖЭД ЖАНРАЙСИГ ШҮТЭЭНИЙГ БҮТЭЭН ЗАЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1992 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 59

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Мигжэд Жанрайсиг шүтээнийг залах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын бүрэлдэхүүнийг хавсралтын ёсоор баталсугай. /1 дэх хэсгийг ЗГ-ын 1992 оны 30 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2.Комисст даалгах нь:

а)бурхан урлах, сүмийн барилга засварлах, шүншгийн сан бүрдүүлэх болон дагалдах цогцолбор байгуулах ажлын хэсгүүдийг зохион байгуулж, нарийвчилсан график төлөвлөгөө гарган ажиллаж,биелэлтэд нь хяналт тавьж шүтээнийг бүтээн залах ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авсугай;

б)их шүтээнийг бүтээн залах ажилд шаардлагатай үнэт эдлэл, төрөл бүрийн материал олж бэлтгэх арга хэмжээ авсугай;

в)Мигжэд Жанрайсиг шүтээнийг бүтээн залах тухай олон нийтэд өргөн сурталчилж хандив авах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ бүтээн залах үйл ажиллагааг кино, гэрэл зургийн хальснаа буулгаж, түүхийн баримт болгон үлдээх арга хэмжээ авсугай;

г)бурхны шашинт орнуудын холбогдох байгууллага, хүмүүстэй холбоо тогтоон, бурхан бүтээж шүншиглэх зан үйл, арга технологи судлах ажлыг зохион байгуулсугай;

д)Мигжэд Жанрайсиг шүтээнийг бүтээн залах ажлыг гардан удирдаж зохион байгуулах Засгийн газрын төлөөлөгчийг томилж, энэ ажлыг эрхлэх түр захиргаа байгуулж ажиллуулсугай.

3.Мигжэд Жанрайсиг шүтээнийг бүтээн залах ажилд зориулж улсаас нийтдээ нэг сая ам.доллар гаргаж зарцуулахыг Сангийн яам, Худалдаа, үйлдвэрийн яаманд зөвшөөрсүгэй.

4.Шүтээнийг бүтээн залах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын захиалгын дагуу хэрэгцээтэй мате-Нриал, эдлэл хэрэглэийг олж нийлүүлэхэд бүх талыхн дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахыг яам, улсын хороо, тусгай газар, холбогдох байгууллагад; шүтээнийг бүтээх зориулалт бүхий ажлын байр гаргаж өгөхийг Улаанбаатар хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд даалгасугай.

Монгол улсын Ерөнхий сайд Д.БЯМБАСҮРЭН

Худалдаа, үйлдвэрийн сайд С.БАЯРБААТАР