A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

МОНГОЛ УЛСЫН ЗЭРЭГЛЭЛИЙГ ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛД АХИУЛАН БАТАТГАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2001 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 99

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын зэрэглэлийг олон улсын санхүүгийн зах зээлд ахиулан бататгах асуудлыг зарчмын хувьд зөвшөөрч, энэ чиглэлээр холбогдох олон улсын байгууллагатай хамтарч ажиллахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.

2. Зэрэглэлийн ажлыг үргэлжлүүлэхэд шаардагдах мэдээ, баримтыг гаргаж өгч байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгаж, Монгол банк /О.Чулуунбат/, Үндэсний статистикийн газар /Ч.Даваасүрэн/-т зөвлөсүгэй.

3. Монгол Улсын зэрэглэлийг олон улсын санхүүгийн зах зээлд ахиулан бататгахтай холбогдон гарах зардлыг Монгол банктай хамтран тэнцүү хувааж төлөхөөр жил бүрийн улсын төвлөрсөн төсөвт тусган батлуулж, тухай бүр санхүүжүүлж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.

4. Монгол Улсын зэрэглэлийг олон улсын санхүүгийн зах зээлд ахиулан тогтоолгосон дүн, түүний өөрчлөлтийн явцыг 2001 оны IY улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хууль зүй,дотоод хэргийн сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.НЯМДОРЖ