- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСАД ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 80 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
МОНГОЛ УЛСАД ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 80 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ
2001 оны 8 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 180
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академийн саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсад шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 80, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 40 жилийн ойн арга хэмжээний хүрээнд "Монгол Улсын үндэсний нэвтэрхий толь","Монгол Улсын шинжлэх ухаан ХХI зуун", "Монгол Улсын шинжлэх ухааны академи" номуудыг хэвлүүлэх, тээвэрлэх зардлын төсвийг хянаж эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.
2. Монгол Улсад шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжидад даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Хууль зүй,дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД
Текст томруулах
A
A
A
