- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН 1993 ОНЫ ТӨСВИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
МОНГОЛ УЛСЫН 1993 ОНЫ ТӨСВИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1993 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 20
Монгол Улсын 1993 оны Улсын төвлөрсөн төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын төсвийн болон албан татварын хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж 1993 оны улсын төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийг оны эхнээс жигд ханган биелүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд н.Д.Даваасамбууд үүрэг болгосугай.
2.Улсын төвлөрсөн төсөвтэй харьцах аж ахуйн нэгж, байгулулагын жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар, улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэх боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, биеийн тамирын байгууллагын жагсаалтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай. /Засгийн газрын 1993 оны 197 дугаар тогтоолоор 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсон/
3.Монгол Улсын төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн Авто замын сангийн төвлөрүүлэн захирагчаар Зам, тээвэр, холбооны яамыг; Өмч хувьчлалын сангийн төвлөрүүлэн захирагчаар Өмч хувьчлалын комиссыг; Тэтгэврийн болон амьдрал ядуу, бага орлоготой айл өрх, иргэдэд туслах сангийн төвлөрүүлэн захирагчаар Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамыг тус тус томилсугай.
Сангийн орлого, зарлагын төлөвлөгөө, гүйцэтгэл, тайланг тогтоосон хугацаанд нь гаргаж улсын төвлөрсөн төсвийн бүрэлдэхүүнд тусгуулж байхыг холбогдох яам, улсын комисст үүрэг болгосугай.
4.Нийгмийн даатгалын тогтолцоог зах зээлийн харилцааны нөхцөлд нийцүүлэн боловсронгуй болгох талаар холбогдох газруудтай хамтран санал боловсруулж энэ оны эхний улиралд багтаан Засгийн газарт оруулахыг Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд н.Гомбожавт даалгасугай.
5.Нислэгийн цаг уурын алба болон "Хурын шим" төвийг аж ахуйн тооцооын зарчмаар ажиллуулах боломжийг судалж хэрэгжүүлэхийг Байгаль орчны сайд н.Батжаргалд даалгасугай.
6.Асран хамгаалах хүнгүй хагас болон бүтэн өнчин сургуулийн өмнөх насны хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үнэ төлбөргүй хувцас олгох зардлыг Засгийн газрын 1992 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор байгуулагдсан амьдрал ядуу, бага орлоготой айл өрх,иргэдэд туслах сангаас санхүүжүүлж түүний эх үүсвэрт зориулан улсын төсвөөс дээрх санд зохих хандив оруулж байхыг Сангийн яам (н.ДАВААСАМБУУ), Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам (н.ГОМБОЖАВ)-д даалгасугай. /Засгийн газрын 1996 оны 125 дугаар тогтоолоор 6 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсон/
7.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Бага орлоготой иргэдэд туслах улсын сан бий болгох тухай" БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 62 дугаар тогтоол, "Хүүхдийн хувцасны үнэ тогтоох журамд өөрчлөлт оруулах тухай" Засгийн гарын 1992 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 1 дүгээр тогтоолын 1 дүгээр заалтын 2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ
Текст томруулах
A
A
A
