- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН ТУХАЙ
1994 оны 6 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 114
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан дээр гарсан санал шүүмжлэлийг судалж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хавсралтын ёсоор баталж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (С.БАНЗРАГЧ)-т үүрэг болгосугай.
2.Монгол Улсын сайд, тусгай газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, хотуудын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгах нь:
а)эдийн засгийн тогтворжилтыг хангах талаар хүрсэн үр дүнг алдахгүй байж, цаашид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улам эрчимжүүлж орон нутгийн хүч нөөцийг дайчлан үйлдвэрлэл хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, юуны өмнө хүнс, өргөн хэрэглээний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн тодорхой арга хэмжээ авч, боловсрол, эрүүл мэнд, соёл зэрэг нийгмийн салбарын асуудалд онцгой анхаарч ажилласугай;
б)Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хагас жил тутамд,эдийн засаг,нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн биелэлтийг улирал тутамд заалт нэг бүрээр нь гаргаж Засгийн газарт тайлагнаж байсугай;
в)Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, хариуцсан ажлын хүрээнд зохион байгуулсан ажлын үр дүнгийн талаар олон түмэнд өргөн сурталчилж, дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх үр ашигтай арга замын талаар тэдний санал дүгнэлтийг авч, зөвлөлдөж, тайлагнаж ажилласугай;
г)эрхлэх үйл ажиллагааныхаа хүрээнд хамаарах салбарын болон нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эдийн засгийн албадын ажлыг чиглүүлэх үндсэн дээр зах зээлийн харилцаанд шилжих үйл явцыг түргэтгэж төлөвшүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй.
3.Аймаг, нийслэлийн Засаг дарга, хотуудын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгах нь:
а)аймаг, нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж, бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгагдсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх ажлын явц, үр дүнг заалт, үзүүлэлт нэгбүрээр тооцон гаргаж, биелэлтийг цоаашид эрчимжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авсугай;
б)нутаг дэвсгэртээ байгаа нөөц боломжийг ашиглаж жижиг, дунд үйлдвэрлэлийг өргөжүүлэх, орон нутгийн үйлдвэрийн байгаа хүч чадлын ашиглалтыг сайжруулах замаар ажлын нэмэгдэл байр бий болгох, нийгмийн эмзэг хэсгийн амьжиргааны түвшинг бууруулахгүй байж цаашид ахиулах талаар онцгой анхаарч ажилласугай.
4.Бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгасан арга хэмжээ бүрийн хэрэгцээ, шаардлагыг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан авч үзэж, дэвшилттэй чиглэлээр тодотгол хийж, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиглэлд тусган аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй.
5.Аймаг, нийслэлийн засаг дарга нарыг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд нь бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж, тэдний тавьсан санал, хүсэлтийг анхааралтай судлан шуурхай шийдвэрлэж өгч байхын зэрэгцээ яам,тусгай газрын ажлыг нутгийн захиргааны байгууллагын ажилтай нягт уялдуулах, хэрэгцээтэй мэдээллээр цаг тухай бүрт нь хангаж байх, аймаг, орон нутгийн нийтлэг эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахдаа Засаг дарга нарын санал, орон нутгийн онцлогийг харгалзаж үзэж байхыг сайд, тусгай газрын дарга нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A

1994 оны 6 дугаар сарын 20-ны өдөр |
Улаанбаатар хот |