- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1993 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 152
"Шүүхийг өөрчлөн байгуулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Монгол улсын Их Хурлын 1993 оны 60 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Сонгинохайрхан, Хан-уул дүүргийн шүүх, Эрдэнэт хот, Дорноговь аймгийн Зүүнбаян дахь сум дундын П шүүх, Баянхонгор аймгийн давж заалдах шатны болон сум дундын шүүхийг шүүн таслах ажиллагаа явуулах нөхцөл бүхий байраар 1993 онд багтаан хангах арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг дарга (Ц.БААСАНЖАВ), Эрдэнэт хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаан дарга (Ч.ДОРЖПАЛАМ), Батлан хамгаалах яам (Ш.ЖАДАМБАА), Дорноговь аймгийн Засаг дарга (Л.ОДОНЧИМЭД), Баянхонгор аймгийн Засаг дарга (Д.БОРДУХ) нарт үүрэг болгосугай.
2.Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ)-д даалгах нь:
а)шинээр томилогдсон шүүгчдийн семинар зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж өгөх арга хэмжээ авсугай;
б)шүүгч, шүүхийн ажилтнуудын мэргэшлийг дээшлүүлэхэд шаардагдах зардлыг 1994 оноос эхлэн жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлж байсугай;
в)сум дундын болон дүүргийн шүүхийг нүүдэллэн ажиллах боломжоор хангахын тулд суудлын автомашин авахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 1994-1996 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгах арга хэмжээ авсугай;
г) Иргэдийн төлөөлөгчдийн шүүхэд ажилласан хугацааны дундаж хөлс, тэтгэмжид шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил жилийн төсөвт харгалзан тусгаж байсугай.
3.Бүх шатны шүүхийн шүүгчдийг Монгол улсад хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийн лавлах материалаар 1994 онд багтаан хангах арга хэмжээ авахыг Хууль зүйн яам (Н.ЛУВСАНЖАВ)-д, түүнд шаардагдах хөрөнгийн эх үүвсэрийг гаргаж өгөхийг Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ)-д даалгасугай.
Монгол улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Хууль зүйн сайд Н.ЛУВСАНЖАВ
Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ
Текст томруулах
A
A
A

1993 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр |
Улаанбаатар хот |