- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ-АНГЛИЙН ХАМТАРСАН НҮДНИЙ ЭМНЭЛГИЙН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
МОНГОЛ-АНГЛИЙН ХАМТАРСАН НҮДНИЙ ЭМНЭЛГИЙН ТУХАЙ
1997 оны 3 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 81
"Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ийн 9 дүгээр зүйлийн 3 болон 21 дүгээр зүйлийн 1, 30 дугаар зүйлийн 2, "Нөхөрлөл компанийн тухай" хуулийн 2 дугаар зүйлийн 3, 85 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол-Английн хамтарсан хөрөнгө оруулалттай "Вижн" нүдний эмнэлэг байгуулах тухай Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Засаг даргын саналыг дэмжиж, нийслэлийн Засаг даргын дэргэдэх өмчийн газрыг уг эмнэлгийн Монголын талын хөрөнгө оруулагчаар тогтоосугай.
2.Үүнтэй холбогдуулан 1996 оны шинэчилсэн үнэлгээгээр тогтоогдсон 121579536,0 /нэг зуун хорин нэгэн сая таван зуун далан есөн мянга таван зуун гучин зургаа/ төгрөгийн өртөг бүхий элэг, цөсний архаг өвчтэй хүүхдийн сувилал байрлаж байсан барилгыг "Вижн" нүдний эмнэлэгт Монголын талын хөрөнгө оруулалт болгон шилжүүлж, зөвхөн эмнэлгийн үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэн ашиглуулахыг Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдод зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН
ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЗОРИГ
Текст томруулах
A
A
A
