- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ
2003 оны 12 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 260
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2003 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээг 2004 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлсүгэй
2. "2003 оныг Монголд зочлох жил болгох тухай" Засгийн газрын 2002 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 257 дугаар тогтоолоор баталсан Монголд зочлох жилийн хүрээнд хийх ажлыг зохион байгуулах Үндэсний хорооны бүрэлдэхүүнд Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчийг нэмж оруулсугай..
З. Монголд зочлох жилийн хүрээнд 2004 онд хийх ажлын төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхийг Дэд бүтцийн сайд бөгөөд Үндэсний хорооны дарга Б.Жигжидэд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A
