A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • МОНГОЛ-КИРГИЗИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН МОНГОЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТЛАХ ТУХАЙ /2001 оны 21 дүгээр тогтоолоор хүчингүй болс
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

МОНГОЛ-КИРГИЗИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН МОНГОЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТЛАХ ТУХАЙ /2001 оны 21 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/

1999 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 182

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь

1.Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техник, соёлын хамтын ажиллагааны Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг дор дурдсанаар баталсугай:

Дарга -Хууль зүйн сайд
Нарийн бичгийн дарга -Гадаад харилцааны яамны Монгол, Киргизийн хоорондын худалдаа,хамтын ажиллагааны асуудал хариуцсан мэргэжилтэн

2.Хоёр орны хамтын ажиллагааны чиглэл, тухайн хуралдааны хэлэлцэх асуудалтай уялдуулан хуралдаанд оролцох төлөөлөгч, шинжээчдийн бүрэлдэхүүнийг тухай бүр батлуулж ажиллахыг комисст даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ