A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

МОНГОЛ-ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ҮШ ХУРАЛДААНЫ ДҮНГИЙН ТУХАЙ

2000 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 192

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын Комиссын ҮШ хуралдааны Протоколыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол-Оросын Засгийн газар хоорондын Комиссын ҮШ хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

2. Төлөвлөгөөний биелэлтийн явцын талаар Монгол-Оросын Засгийн газар хоорондын Комиссын Монголын хэсэгт мэдээлж байхыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай.

Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Гадаад хэргийн сайд Л.ЭРДЭНЭЧУЛУУН

Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД