A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН "ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙ

1998 оны 2 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 22

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Ерөнхийлөгчийн илгээлтэд дурдсан "Эрдэнэт" үйлдвэртэй холбогдолтой үнэлэлт дүгнэлтүүд нь Монгол Улсын Засгийн газрын байр суурьтай нийцэхгүй байгаа тул хүлээн авах боломжгүй гэж үзсүгэй.

2."Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирлын томилолтын хугацаа дууссан, үйлдвэрийн үйл ажиллагааны үр ашиг шаардлага хангахгүй байгаа болон хоёр талын хамтарсан комиссын шалгалтын дүн зэргийг харгалзан хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн хуралдаан дээр уг үйлдвэрийн ерөнхий захирал Ш.Отгонбилэгийг дахин нэр дэвшүүлэхгүй байхыг Зөвлөлийн дарга П.Цагаанд даалгасугай.

3.Монгол-Оросын хамтын ажиллагааны том объект болох "Эрдэнэт" үйлдвэрийн улс орны эдийн засагт оруулдаг ач холбогдлыг харгалзан үзэж хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн хуралдаан дээр уг үйлдвэрийн ерөнхий захиралд Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Г.Нямдавааг санал болгохыг Монголын талын Зөвлөлийн дарга П.Цагаанд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Сангийн сайд П.ЦАГААН