- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛЫГ ДЭМЖИГЧДИЙН ЭЭЛЖИТ Ү ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫН ДҮНГИЙН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
МОНГОЛЫГ ДЭМЖИГЧДИЙН ЭЭЛЖИТ Ү ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫН ДҮНГИЙН ТУХАЙ
1996 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 82
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монголыг дэмжигчдийн зөвлөлдөх Ү уулзалтын үеэр эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлийн үйл явц, хүрсэн түвшинд өгсөн дүгнэлт, дэвшүүлсэн зорилт, чиглэлийг сайшааж эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлийн үйл явцыг эрчимжүүлж сэргэлтийг тогтворжуулах бодлогын арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.
2.Зөвлөлдөх уулзалтын үеэр хүрсэн тохиролцоо, чиглэлийн дагуу идэвхтэй ажиллаж тодорхой төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, тусламжийг зохистой, үр дүнтэй ашиглах чадавхийг дээшлүүлэх, дотоодын зохицуулалт, хяналтыг сайжруулах ажлыг төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж ажиллахыг Шадар сайд Ч.Пүрэвдорж, Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.Улаан нарт даалгасугай.
3.Манай улсын эдийн засгийг сэргээн хөгжүүлэх үйлсэд чухал үүрэг гүйцэтгэж буй энэхүү нааштай үйл явцыг улам бататган тогтворжуулах, олон улсын байгууллага, улс орнуудтай тогтоосон үр ашигтай хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр өргөжүүлэн баяжуулах, хандивлагч орнуудын эгнээг өргөтгөх, зээл тусламжийн ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх талаар улам эрчимтэй ажиллахыг холбогдох яам, газарт даалгасугай.
4.Монголыг дэмжигчдийн зөвлөлдөх уулзалтын дүн, хандивлагчидтай дунд хугацаанд хамтран ажиллах бодлого, чиглэл тодорхой төсөл, арга хэмжээний талаар гадаад орнуудад суугаа Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчдийн газруудад дэлгэрэнгүй мэдээлэл өгч хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг эрчимжүүлэхийг Гадаад харилцааны яам /Ц.ГОМБОСҮРЭН/, Үндэсний хөгжлийн газар /Ч.УЛААН/ нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Монгол Улсын Шадар сайд Ч.ПҮРЭВДОРЖ
Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
