- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ АХМАД ҮЕИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ТӨРИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ АХМАД ҮЕИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ТӨРИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1992 оны 03 дугаар сарын 13-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 45
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан "Монголын ард түмний ахмад үеийн талаар баримтлах төрийн бодлого"-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөр боловсруулан мөрдөж ажиллахыг аймаг, хот, сум, дүүргийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд даалгасугай.
2.1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад дайчид /цаашид "байлдаанд оролцсон ахмад дайчид" гэх/-ын талаар дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй:
а/байлдаанд оролцсон ахмад дайчдыг эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулж, тэдэнд эмнэлгийн үйлчилгээг хөнгөн шуурхай үзүүлж байхын зэрэгцээ аймаг, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захираанд даалгасугай; /ЗГ-ын 1997 оны 182-р тогтоолоор зарим хэсгийг хүчингүй болгосон/
б/байлдаанд оролцсон ахмад дайчдыг орон сууцаар хангах асуудлыг жилийн төлөвлөгөө, хөрөнгө оруулалтынхаа бодлогод тусган хэрэгжүүлэх арга хэмжээ авч байхыг аймаг,хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд үүрэг болгосугай;
в/байлдаанд оролцсон ахмад дайчдыг хот, суурин газрын нийтийн үйлчилгээний /таксинаас бусад/ тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй, эмнэлэг, хүнсний дэлгүүр, эмийн сан, хот хоорондын болон ахуйн тээвэр, онгоц, шуудан, холбоо, ахуй үйлчилгээний цэг, салбарт дараалал харгалзахгүй үйлчилж байхаар тогтоосугай.
3 дахь хэсгийг Засгийн газрын 1996 оны 125 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/)
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Ахмад дайчдын нийтийн үйлчилгээний тээврээр үнэ төлбөргүй үйлчлэх тухай" БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 413 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол улсын Ерөнхий сайд Д.БЯМБАСҮРЭН
Хөдөлмөрийн сайд Ц.ЦОЛМОН
Текст томруулах
A
A
A

1992 оны 03 дугаар сарын 13-ний өдөр |
Улаанбаатар хот |
1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан "Монголын ард түмний ахмад үеийн талаар баримтлах төрийн бодлого"-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөр боловсруулан мөрдөж ажиллахыг аймаг, хот, сум, дүүргийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд даалгасугай.
2.1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад дайчид /цаашид “байлдаанд оролцсон ахмад дайчид” гэх/-ын талаар дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй: