- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛЫН АХМАДЫН ХОЛБООНЫ САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
1996 оны 02 сарын 12 -ны өдөр
Дугаар 28
Улаанбаатар хот
МОНГОЛЫН АХМАДЫН ХОЛБООНЫ САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Ахмад настны олонхийн нийтлэг эрх ашгийг төлөөлж чадах байгууллага болохыг харгалзан Монголын ахмадын холбооны 1996 оны төсвийн санхүүжилтэд зориулан Засгийн газрын нөөц хөрөнгөөс 12,0 сая хүртэл төгрөг олгохыг Сангийн яам (Э.БЯМБАЖАВ)-д зөвшөөрсүгэй.
2.Төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, төсвийн гүйцэтгэлийн тайлан, мэдээг тогтоосон хугацаанд нь гаргаж, зохих журмын дагуу санхүүгийн холбогдох байгууллагад тайлагнаж байхыг Монголын ахмадын холбооны гүйцэтгэх хороо (Ж.ЦЭНДСҮРЭН), аймаг, нийслэлийн ахмадын хороодод даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Сангийн сайд Э. БЯМБАЖАВ
Текст томруулах
A
A
A
