- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН БАЙГУУЛЛАГААР ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ХУУЛЬ ТОГТООМЖ СУРТАЛЧЛАХ ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН БАЙГУУЛЛАГААР ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ХУУЛЬ ТОГТООМЖ СУРТАЛЧЛАХ ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТУХАЙ
1996 оны 5 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 117
Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Эрх зүйн сургалт зохион байгуулах, хууль тогтоомж сурталчлах чиг үүргийн зарим хэсгийг туршилтын журмаар Монголын өмгөөлөгчдийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх тухай Хууль зүйн сайд Н.Лувсанжавын саналыг зөвшөөрсүгэй.
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд дурдсан ажлыг гүйцэтгүүлэхэд нь зориулан Засгийн газрын нөөц хөрөнгөөс энэ онд 1,2 сая төгрөг гаргаж өгөхийг Сангийн сайд /Э.БЯМБАЖАВ/-д зөвшөөрсүгэй.
3. Орон нутагт хууль тогтоомж сурталчлах, эрх зүйн сургалт явуулах зэрэг зарим шаардлагатай чиг үүргийг тухайн шатны Засаг дарга өмгөөлөгчдийн зөвлөлтэй гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх ажлыг Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран арга зүйн удирдлагаар хангаж зохион байгуулах арга хэмжээ авахыг Хууль зүйн яам /Н.ЛУВСАНЖАВ/-д даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Хууль зүйн сайд Н.ЛУВСАНЖАВ
Сангийн сайд Э.БЯМБАЖАВ
Текст томруулах
A
A
A
