A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2004 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр

Дугаар 8

Улаанбаатар хот

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ САНААЧИЛГЫГ ДЭМЖИХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Арван зургаан нас хүрч Монгол Улсын иргэний үнэмлэх анх авч байгаа залуучуудаар Монгол Улсын иргэний андгай өргүүлж байх талаар Монголын залуучуудын холбооны гаргасан санаачилгыг дэмжсүгэй

2. Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолын ажиллагааг Монголын залуучуудын холбоотой хамтран зохион байгуулж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжидад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД