A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

МОНГОЛЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ НЭРТ ЗҮТГЭЛТЭН ЗАВАА ДАМДИНЫ МЭНДЭЛСНИЙ 130 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

1997 оны 2 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 38

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монголын соёл, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн Заваа Дамдины мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Гэгээрлийн яам, Дундговь аймгийн Засаг даргаас гаргасан саналыг зөвшөөрч, ой тэмдэглэх ажлыг ивээн тэтгэгч аж ахуйн нэгж, иргэдийн оруулсан хөрөнгө, хандивт тулгуурлан зохион байгуулах нь зүйтэй гэж үзсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН

ГЭГЭЭРЛИЙН САЙД Ч.ЛХАГВАЖАВ