A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

МУЗЕЙН МЕНЕЖМЕНТИЙГ ГЭРЭЭГЭЭР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТУХАЙ

2000 оны 7 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 105

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Үндэсний түүхийн музейн харьяа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн менежментийг гэрээгээр гүйцэтгүүлэхийг Гэгээрлийн сайд А.Баттөрд зөвшөөрсүгэй.

2.Музейн менежментийг гэрээгээр гүйцэтгүүлэх тендерийн болзол, журмыг боловсруулан холбогдох гэрээ байгуулан, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Гэгээрлийн сайд А.Баттөр, Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригт нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Гэгээрлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.СОНИН