A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

МЭДЭЭЛЛИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ

1994 оны 9 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 166

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.АНУ-ын "ДЕК" корпорациас мэдээллийн тоног төхөөрөмж худалдан авсны төлбөр тооцоог уг корпорацитай тохиролцсон хугацаанд хийхэд зориулан 365 мянган ам.долларыг 1994 оны 11 дүгээр сарын 15-ны дотор, 180 мянган ам.долларыг 1995 оны 5 дугаар сарын 15-ны дотор, 183,6 мянган ам.долларыг 1995 оны 9 дүгээр сарын 1-ний дотор тус тус улсын төсвөөс гаргахыг Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ), Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН)-т зөвшөөрсүгэй.

2.Мэдээллийн тоног төхөөрөмжийг байгаль орчны болон төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сүлжээ зохион байгуулах төсөлд ашиглаж, тоног төхөөрөмж ашиглахтай холбогдож гарах зардлыг Байгаль орчны яамны хэрэглэж буй түрээсийн телефон сувгийг шинэ технологид шилжүүлснээр олох хэмнэлтээс нөхөн санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.

3.Байгаль орчны мэдээллийн нэгдсэн сүлжээг 1995 онд багтаан ашиглалтад оруулахыг Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ), Байгаль орчны яам (З.БАТЖАРГАЛ)-д, мэдээллийн сүлжээний холбооны шугамын найдвартай ажиллагааг хангах арга хэмжээ авахыг Дэд бүтцийн хөгжлийн яам (Р.САНДАЛХАН)-д тус тус даалгасугай.

4.Төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сүлжээг 1995 онд багтаан ашиглалтад оруулах талаар "Мэдээллийн харилцаа, холбоо" компанитай гэрээ байгуулан ажиллах, төсвийн санхүүжилтээр мэдээлэл солилцож буй статистик, татвар, гаалийн байгууллага, хөрөнгийн бирж болон бусад байгууллагыг мэдээллийн нэгдсэн сүлжээнд хамруулж, төсвийн зардлыг тооцон хяналт тавих, хөрөнгө хэмнэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ), Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН)- даалгасугай.

5.Төсөв, татвар, гааль, банкны мэдээллийн нэгдсэн санг холбогдох газруудтай хамтран бий болгож, улсын статистикийн дүн мэдээнд оруулж байх арга хэмжээ авахыг Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ)-д даалгасугай.

6.1991 онд байгуулсан гэрээний дагуу нийлүүлэгдсэн мэдээллийн тоног төхөөрөмжийг "ДЕК" корпорацитай тохиролцсоны үндсэн дээр Байгаль орчны яаманд шилжүүлэхийг Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН)-т зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.УЛААН

Байгаль орчны дарга З.БАТЖАРГАЛ

Дэд бүтцийн хөгжлийн сайд Р.САНДАЛХАН

Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ