- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /2005 онд цэргийн дүйцүүлэх алба/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2005 оны 3 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 52
Улаанбаатар хот
МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /2005 онд цэргийн дүйцүүлэх алба/
Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2005 онд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх мөнгөн төлбөрийн хэмжээг 861200 /найман зуун жаран нэгэн мянга хоёр зуун/ төгрөг байхаар тогтоосугай
2.Мөнгөн төлбөрийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын болон Сангийн сайд нарт, мөнгөн төлбөрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу төлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Сангийн сайд Н.АЛТАНХУЯГ
Текст томруулах
A
A
A
