A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

МОНГОЛ ХЭЛТЭН ҮНДЭСТНИЙ ТЕАТРЫН ОЛОН УЛСЫН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

2001 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 79

Соёлын өв, оюуны ололтыг харилцан дэлгэрүүлэх, соёлын үнэт зүйлсийг хамтран бүтээх чиглэлээр гадаад орон, олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөтгөх талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монголын Урлагийн ажилтны нийгэмлэгийн холбооны хорооноос гаргасан саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол хэлтэн үндэстний театрын олон улсын Ш наадмыг 2001 оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах нь зүйтэй гэж үзсүгэй.

2. Монгол хэлтэн үндэстний театрын олон улсын Ш наадмын арга хэмжээнд зориулан 28895,0 /хорин найман сая найман зуун ерэн таван/ мянган төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД