A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

МИАТ ХК-ИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2002 оны 7 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 134

"Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл"-ийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "МИАТ" ХК-ийн хувьчлалын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд тус компанийн үйл ажиллагаа, үйлчилгээг сайжруулах, нислэгийн аюулгүй байдлыг хангах, санхүү, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, стратегийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах зорилгоор "МИАТ" ХК-ийн удирдах үйл ажиллагааг менежментийн гэрээгээр гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.

2. Европын Сэргээн босголт, хөгжлийн банкнаас тавьсан саналыг судалж, тодорхой нөхцөлийг харилцан тохиролцсоны үндсэн дээр "МИАТ" ХК-ийн удирдах үйл ажиллагааг менежментийн гэрээгээр гүйцэтгүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Төрийн өмчийн хороо /Л.ПҮРЭВДОРЖ/-нд даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2002 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн өмчийг 2002 онд хувьчлах хөтөлбөр"-ийн 1 дүгээр хавсралтын 3 дахь заалтыг хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД