- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2002 оны 4 дүгээр сарын З-ны өдөр
Дугаар 56
Улаанбаатар хот
МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ТУХАЙ
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Гадаад оронд Монгол Улсыг сурталчлах ажлыг эрчимжүүлж, жуулчны тоог нэмэгдүүлэх зорилгоор "Монголд зочлох жил"-ийн бэлтгэл ажлыг хангах арга хэмжээг зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.
2. "Монголд зочлох жил"-ийн бэлтгэл ажлыг хангах зохион байгуулалтын арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллахыг Дэд бүтцийн сайд бөгөөд Үндэсний хорооны дарга Б.Жигжидэд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A
