- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ /Пара-Олимпийн Азийн тоглолтод/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2004 оны 5 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ /Пара-Олимпийн Азийн тоглолтод/
Дугаар 105
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Тив, дэлхийн аварга, дэлхийн цомын аварга шалгаруулах болон Пара-Олимпийн Азийн тоглолтод амжилттай оролцож медаль хүртсэн, шатрын олон улсын их мастерийн болзол биелүүлсэн нэр бүхий тамирчдад хавсралт ёсоор мөнгөн шагнал олгосугай
2. Мөнгөн шагналд зарцуулах 77.1 (далан долоон сая нэг зуун мянган) сая төгрөгийг биеийн тамир, спортын шагналын зардлаас гаргахыг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваад зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА
Текст томруулах
A
A
A
