- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ХООРОНДЫН УЛСЫН ХИЛИЙН ШУГАМЫГ ШАЛГАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2001 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр
Дугаар 94
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ХООРОНДЫН УЛСЫН ХИЛИЙН ШУГАМЫГ ШАЛГАХ ТУХАЙ
Монгол Улсын хилийн тухай хуулийн 9 дүгээр зүйл, Монгол, Хятадын хилийн дэглэм, хилийн асуудлыг зохицуулж байх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээний 6 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Монгол, Хятадын улсын хилийн шугамыг шалгах хамтарсан комиссын Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, баримтлах удирдамжийг 2 дугаар, орон тоо, цалинг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. ./1 дүгээр хавсралтыг Засгийн газрын 2002 оны 138 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/
2. Монгол, Хятадын улсын хилийн шугамыг шалгах хамтарсан комиссын Монголын хэсэг, түүний салбар комисс, техник ажлын группийг Хятадын талтай тохиролцсон тоогоор байгуулж, шаардагдах мэргэжлийн болон ажиллах хүчнээр ханган ажиллуулахыг Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт тус тус үүрэг болгосугай.
3. Монгол, Хятадын улсын хилийн шугамыг шалгах ажилд шаардагдах хүн хүч, тээврийн хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж, байр сууц, түлш, шатахуун, хүнс, эд материалын туслалцаа үзүүлж, мэдээлэл судалгааны материалаар хангаж байхыг Гадаад хэргийн яам, Санхүү, эдийн засгийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, Дэд бүтцийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Шинжлэх ухааны академи болон БНХАУ-тай хил залгаа аймгуудын Засаг дарга нарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Хууль зүй,дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
