A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН "ӨРГӨМЖЛӨЛ"-ИЙН ТОДОРХОЙЛОЛТ, "ӨРГӨМЖЛӨЛ"-ӨӨР ШАГНАХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ

1999 оны 12 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 212

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Монгол оронд ардчилсан хөдөлгөөн үүсч хөгжсөний 10 жилийн ойг тохиолдуулан ардчиллын их үйл хэрэгт тодорхой хувь нэмэр оруулсан хүмүүсийг урамшуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдын "Өргөмжлөл"-ийг буй болгосугай..

2.Монгол Улсын Ерөнхий сайдын "Өргөмжлөл"-ийн тодорхойлолтыг 1 дүгээр хавсралтын, "Өргөмжлөл"-өөр шагнах журмыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Гэгээрлийн сайд А.БАТТӨР