- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГАД НЭГДЭН ОРЖ БУЙТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГАД НЭГДЭН ОРЖ БУЙТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1997 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 14
Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагад нэгдэн орж буйтай холбогдуулан болон Улсын Их Хурлын 71 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
Монголын талаас Дэлхийн худалдааны байгууллагын худалдааны олон талт хэлэлцээрүүдийг хариуцан хэрэгжүүлэх болон тэдгээрт заасан мэдээ, мэдээллийг тогтмол гаргаж байх яам, агентлагийн хувaарийг хавсралтын ёсоор баталж, яам, агентлагуудаас гаргах мэдээ, мэдээллийг нэгтгэн Дэлхийн худалдааны байгууллагад хүргүүлж байхыг Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэлд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Хууль зүйн сайд Ж.АМАРСАНАА
Текст томруулах
A
A
A
