A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫН АНГИЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

2003 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 203

(Энэ тогтоолыг 2009-04-08-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 12.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Монгол Улсын нэгдсэн төсвийн зарлагын эдийн засгийн ангилал"-ыг 1 дүгээр хавсралт, "Бүтээгдэхүүний ерөнхий ангилал"-ыг 2 дугаар хавсралт, "Төсвийн ерөнхийлөн захирагчдын ангилал"-ыг З дугаар хавсралт, "Төсвийн орлогын нэр төрлийн ангилал"-ыг 4 дүгээр хавсралт, "Төсвийн орлого төвлөрүүлэгч байгууллагын ангилал"-ыг 5 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Батлагдсан төсвийн бүтээгдэхүүний ерөнхий ангид нийцүүлэн эрхлэх асуудлын салбар, хүрээний бүтээгдэхүүний дэд анги, нэр төрлийг тогтоож, жил тутмын бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээнд тусгаж байх эрхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт олгосугай.

3. Монгол Улсын төсвийн орлого, зарлагын ангилал шинэчлэн баталсантай холбогдуулан бусад холбогдох журам, заавар, мэдээний маягтыг энэхүү ангилалд нийцүүлэх арга хэмжээ авах, батлагдсан төсвийн ангиллыг 2004 оны төсвийн жилээс эхлэн нийтээр дагаж мөрдүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.