A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН 2001 ОНЫ ТӨСӨВТ ЗАРДЛЫГ БАТЛАХ ТУХАЙ

2001 оны 2 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 34

"Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2001 оны З дугаар тогтоолын 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2001 оны төсөвт зардлыг 85875,5 (наяан таван сая найман зуун далан таван мянга таван зуу) мянган төгрөгөөр тогтоож, төсвийг 1 дүгээр, орон тоог 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Хүний эрхийн үндэсний комиссын 2001 оны төсөвт зардлыг төвлөрсөн төсвийн хуваарилагдаагүй зардлаас санхүүжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН